Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин өнөөдрөөс дахин нэмэгдлээ.
Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна. Тухайлбал, төрийн захиргааны алба, төрийн мэргэжлийн үйлчилгээ, төрийн тусгай албаныхны цалин 100 мянган төгрөгөөр, төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалин 150 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.
Ингэснээр, төрийн албан хаагчийн дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрч байна.