Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.04.01/ 14.00 цагт Төрийн ордонд хуралдахаар товлогджээ. Хуралдаанаар Түр хорооны тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ. Түр хороо өнгөрөгч долоо хоногт шинжээч нараа томилсон билээ.
“Ногоон автобус“-ны асуудлаарх Түр хороо хаалттай хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.