Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувиас бууруулахгүйгээр 5-10 жил хадгална

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 1 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй 32 гишүүн санаачлан Улсын Их Хурлаар 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталсан Төсвийн шинэчлэлийн эхний шатны хуулийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж, Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.

Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр хууль батлагдсан. УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,

"Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 6 хувиас бууруулахгүйгээр 5-10 жил тогтвортой хадгалах, Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээг 40 хувьд хүргэх, гадаад валютын албан нөөцийг 10 тэрбум долларт хүргэх зорилгоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газар, Стратеги судалгааны хүрээлэн, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд, мэргэжлийн судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.

Төсвийн хуулийн шинэчлэлийн хүрээнд шинээр зохион байгуулагдсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацаанд баримтлах макро эдийн засгийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шалгуур, Монгол Улсад үүсэж болзошгүй гадаад, дотоод орчны эрсдэлийн талаар өөрсдийн боловсруулсан загвар, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаар танилцууллаа.

Маргааш  “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Маргааш “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
 
Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ
Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.