Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн 10 жилд 136 хүн угаараас үүдэн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сүүлийн 10 жилд 136 хүн угаараас үүдэн амь насаа алдсан гэсэн тоо баримт Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс Нийслэлд 72, орон нутагт 64 тохиолдол байдаг аж.

Угаартаж нас барсан хэрэгт Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийхэд олонх нь зуух, пийшингийн битүүмжлэл алдагдсан, өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж угаартсан байжээ.

Тиймээс "Яндангаа хөөль" аян маргаашаас (есдүгээр сарын 1) эхлэн хэрэгжих юм.

Аяны хүрээнд Угаараас сэргийлэх төвд 130 орчим яндан хөөлөг бэлтгэгдсэн байгаа аж. Мөн уг төвийн ажилчид яндангийн стандарт хэмжээг баримтлан, өөрсдийн гараар багаж хийж, хүн хүч, бүлгүй айлд очин мэргэжлийн туслалцаа үзүүлж, янданг нь хөөлж туслах юм байна.
Сэрэмжлүүлэг: Арсайн голд 3 иргэн машинтайгаа урсжээ
Сэрэмжлүүлэг: Арсайн голд 3 иргэн машинтайгаа урсжээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав