Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Арсайн голд 3 иргэн машинтайгаа урсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Арсай” гэдэг газар гурван иргэн суудлын автомашинаар “Арсайн” голыг гатлах гэж байгаад урсжээ.

Тодруулбал, тус аймгийн Рэнчинлхүмбэ сумаас Мөрөн сум руу зорчиж явсан Бүрэнтогтох сумын харьяат иргэн 57 настай, эрэгтэй Л, 56 настай, эрэгтэй Д, 56 настай, эмэгтэй Б нар “Арсайн” голыг “Пажеро” загварын суудлын автомашинаар гаталж яваад урсаж, автомашинтайгаа голын дунд хэсэгт суусан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 20:35 цагт өгчээ.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 22:05 цагт тухайн газар руу хөдөлсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нур-Султан-УБ чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ
Нур-Султан-УБ чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав