Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй 770 барилга байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жил өнөөдөр буюу 2024.03.28-нд таарч байна. Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой юм.

М.Оюунчимэг: 500-700 тэрбум төгрөг эмийн зах зээл дээр эргэлдэж байна
М.Оюунчимэг: 500-700 тэрбум төгрөг эмийн зах зээл дээр эргэлдэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.