Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: 500-700 тэрбум төгрөг эмийн зах зээл дээр эргэлдэж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эмийн түр хорооны ажилд саад учруулж, шаардлагатай материалыг ирүүлээгүй ААН, албан тушаалтнуудын нэрийг зарлав. Тодруулбал,

  • ЭМ холбооны тэргүүн Д.Энхжаргал
  • ГССҮТ
  • Цус сэлбэлт үндэсний төв
  • Өргөө амаржих газар
  • Дөрөвдүгээр амаржих
  • Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв Увс, Хөвсгөл, Хэнтий, Ховд аймгийн Засаг дарга нар
  • НЭМГ
  • Завхан, Говь-Алтай, Төв аймгийн ЭМТ-ийн нэрсийг зарлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн М.Оюунчимэг:

-Эмийн салбарт монополь тогтчихсон гэдгийг аудитын дүгнэлт, Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанаас маш тодорхой харагдсан. Тиймээс эмийн агентлаг байх ёстой юм байна гэдгийг салбарынхан ярилцаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг 1 их наядаас давтал нь биелүүлсэн. Гэтэл уг санхүүжилтийн дийлэнх хэсэг нь эмнэлгийн ор, эсвэл эм рүү орчихсон байна.Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэгт бараг мөнгө нь зарцуулагдахгүй, 19 хувийг зарцуулж байна.

Өнөөдрийн байдлаар 500-700 тэрбум төгрөг эмийн зах зээл дээр эргэлдэж байна.

Импортоор 70-80 хувь нь орж ирдэг мөртлөө хаанаас, ямар компанийн эм орж ирсэн нь тодорхойгүй. Энэ уг нь шилэн, иргэдэд нээлттэй байх ёстой байтал төрийн байгууллагуудад нэгдсэн мэдээллийн сан байхгүй. Манай шинжээчид өчигдөр хаалттай хурал дээр гааль болон эмийн агентлаг, ЭМЯ-аас авсан мэдээллүүд хоорондоо асар зөрдөг гэдгийг ярьсан. Тиймээс энд асуудал байгаа гэдэг нь харагдаж байна.

Ханган нийлүүлэгч импортлогч компани жижиглэнгийн худалдаа руу орох ёсгүй байтал манай том ханган нийлүүлэгч 2-3 компани орсон байх жишээний.

Уг нь 200-300 компани эм ханган нийлүүлэх лиценз авсан боловч яг начир дээрээ 3-4 том компани байна.

Зам талбайд тогтсон 92 тонн усыг соруулжээ
Зам талбайд тогтсон 92 тонн усыг соруулжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.