“Боомтын сэргэлт” үндэсний форум өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засаг, худалдааны харилцааг тэлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс идэвхтэй хийж байгаа хоёр гэрээ байна. Нэгдүгээрт, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийгээд явж байна. Дараагаар ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хийгээд явж байгаа. Монгол Улс болон ОХУ хоорондын худалдааны харилцааг авч үзвэл, өнгөрсөн 2022 онд нийт экспортын 97 хувь нь Оросын, үлдсэн гурван хувь нь манай талаас хийсэн экспорт. Үүнээс харахад худалдааны харьцаа эрс алдагдсан нь харагдаж байна. Өнгөрсөн жилээс мах нэлээд гарсантай холбоотойгоор Оросын экспорт 95 хувь, Монголын экспорт таван хувь болсон. Гэсэн хэдий ч хоёр орны хоорондын худалдааны харилцаа алдагдсан. Тийм учраас ОХУ-тай ЭЗХЯ-тай сүүлийн зургаан сарын турш хэлэлцээрийг тасралтгүй хийж байна. Гурван бүлгийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ руу татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлцлийг хийгээд дуусаж байна. Үүнд мах махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуур түүгээр хийсэн бүтээгдэхүүн багтаж байгаа. Дотор нь задлаад үзвэл 375 төрлийн барааг ОХУ руу квотгүй, татваргүй гаргах хэлцлийг хийгээд дуусаж байгаа" гэлээ.
Ч.Хүрэлбаатар: ОХУ руу 375 төрлийн барааг квот, татваргүй гаргах хэлцлийг хийгээд дуусаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.