Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлыг өнөөдөр хуралдуулахаар болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг өнөөдөр 17 цагаас хуралдуулахаар мэдэгдэл ирүүлсэн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ. Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны цахим хуудсаараа"Хуралдаанаар өмнөх хурлаар хэлэлцэхийг хойшлуулаад байсан Антре гоулд (Entree Gold) компанитай байгуулах хэлцэлд зөвшөөрөл олгох. Антре гоулд компанийн эзэмшлийн 2 тусгай зөвшөөрлийг Оюутолгой ХХК шилжүүлэн авахтай холбоотой хэлцэл нь өнгөц харахад тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын нэг хэлцэл мэт боловч үр дагавар ихтэй, нухацтай бодох шаардлагатай асуудал юм. Хэрэв энэ хэлцэл хийгдвэл Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг гэрээ байгуулах үед Оюутолгой ХХК эзэмшдэггүй байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд хамааруулж өргөжүүлнэ гэсэн үг.

Тодруулбал Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэх тодорхойлолт байдаг. Гэрээт талбайгаас олборлож худалдсан бүтээгдэхүүнд төлөх нөөц ашигласны төлбөрийг 5% тооцож тогтворжуулсан. Гэрээт талбайд Антре гоулд компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайг оруулах эсэх асуудал дээр дурдсан хэлцлийн үр дүнд шийдэгдэх бөгөөд үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад бараг 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд үүссэн татварын маргааны асуудал шийдэгдээгүй төдийгүй улам төвөгтэй болохоор байна. Антре гоулд компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд өөрт ашигтай заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулж, үйлчлэх хүрээг өргөжүүлэх боломжийг нээлттэй болгосон нь нэг талыг барьсан, манай талд ашиггүй гэрээ байгуулсны нэг л жишээ юм.

Дашрамд дурдахад Антре гоулд компанийн гаргасан хувьцааны 16.5%-ийг Рио Тинто шууд бусаар эзэмшдэг. Хэлцлийн үр дүнд Антре компани шилжүүлсэн тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын эдийн засгийн үр өгөөжийн 20%-ийг хүртэхээр байна" гэжээ.

Б.Эрдэнэсүх хурал даргалагч Д.Ихбаярыг “Хурал удирдах чадваргүй, бүдүүлэг, соёлгүй“ хэмээн ШҮҮМЖЛЭВ
Б.Эрдэнэсүх хурал даргалагч Д.Ихбаярыг “Хурал удирдах чадваргүй, бүдүүлэг, соёлгүй“ хэмээн ШҮҮМЖЛЭВ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.