Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна.
----------------------
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:
-Манай нийслэл ямар дүлий юм бэ. ХҮН намын бүлгээс 2024 оны гуравдугаар сарын 7-нд таниас асуулга асуусан. Энэ асуулгын хариуг яагаад өгөхгүй байгаа юм. Бодвол танд очсон байлгүй дээ. Доод хүмүүс нь дарчихаагүй бол.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэл дүлий байна. 10 хүн угаартаж нас барчхаад байхад эмгэнэл илэрхийлэхгүй байна гэх зүйлийг хэллээ.
Би тань шиг хүний үхэл, хагацлаар улс төр хийж шоуддаггүй хүн. Би 10 талийгаачийн ар гэрийнхэнтэй бүгдтэй нь уулзаад буцалтгүй тусламж, дэмжлэгүүдээ үзүүлсэн.
Би энэ тухайгаа нэг ч хэвлэлээр гаргаагүй. Угаасаа цацахыг хүсэхгүй байна. Учир нь хүний амь нас хохирчхоод байхад улс төрийн ашиг хонжоо олох сонирхол надад алга" гэлээ.