Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш ИТХ хуралдвал шахмал түлшний талаар мэдээлэл СОНСОНО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр /2024.03.25/ 11:00 цагт эхэллээ. Хуралдаанаар шахмал түлш, угаар мэдрэгчийн талаар хэзээ хэлэлцэх талаар төлөөлөгчид асуув.

Учир нь гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд 29-55 насны 10 иргэн нэг дор угаартан нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй байсан гэх мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Маргааш ИТХ үргэлжлээд хуралдана гэвэл он гараад хэчнээн хүн угаартсан, тохиолдол бүрд угаар мэдрэгч байсан эсэх бүх мэдээллүүдийг О.Номинчимэг дарга оруулж ирэхэд бэлэн. Түүнээс биш шууд хурал дээр орж ирээд өнөөдөртөө танилцуул гэвэл нийслэлийн харьяа байгууллагуудаас мэдээлэл нэгтгэж амжихгүй" хэмээн хариуллаа.

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 225 иргэнийг 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ
Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 225 иргэнийг 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.