Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 34.785 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 435 хэргийг хүргүүлсэн байна. Үүнд, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2335, Танхайрах 154, Хүний биед халдах 457, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 247, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 49.874, бусад 3750 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 225 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.