Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“GS25” сүлжээ дэлгүүрээс Choco pie хулгайлсан залууст 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан залууст 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн аж.

ЦЕГ: “Тарбозавр“-ын толгойн ясыг хууль бусаар худалдсан 5 иргэний хэргийг прокурорт шилжүүлэв
ЦЕГ: “Тарбозавр“-ын толгойн ясыг хууль бусаар худалдсан 5 иргэний хэргийг прокурорт шилжүүлэв
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.