Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий иргэд бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэрдийн галав”-ын үе буюу 66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон “Тарбозавр /Tarbosaur bataar/” нэртэй Үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, бусдад зуучилсан гэх хэрэг бүртгэгдсэн байдаг.
Тэгвэл уг үйлдэлд Б нарын 5 иргэнийг шалгаж, Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.