Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар:  Улс төр хийсэн ч хүндэтгэлтэй хандмаар байна шүү Т.Батцогт оо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 41 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр /2024.03.25/ 11:00 цагт эхэллээ. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хурлын эхэнд утаа болон түгжрэлийн эсрэг ямар хийсэн ажлын тайлан сонсох хүсэлт гаргав. Уг асуудал нь хэлэлцэх асуудлын тайланд тусгагдаагүй учраас төлөөлөгчдөөс санал авч шийднэ гэж байсан ч дараах хэрүүл өрнөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

анилцуулгаа нэг өдрийн өмнө бэлддэг юм байгаа биз дээ. Хуулийн дагуу явна.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-Зүгээр байгаарай. Х.Нямбаатар гуай. Байнгын бэлэн байх ёстой биз дээ. Чи яагаад сүржигнээд байгаа юм. Би үгээ хэлж байна. Хүндэтгэлтэй ханд л даа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Чи өөрөө хүндэтгэлтэй ханд. Маргааш ИТХ хуралдахаар хариулна гээд байна.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-Хангалттай цаг байхад бусад асуудал дээрээ ч гэсэн бэлдүүлээч. Та нарт ер нь бэлдээд байх зүйл байгаа юм уу.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-НИТХ-аар асуудал хэлэлцүүлэхэд НИТХ-аас баталсан хурлын дэг гэж бий. Дэгээр хуралдааныг зөвлөл зарлаад зөвлөлөөр хэлэлцэх асуудлын дарааллыг орж батлуулдаг. Гэтэл шууд орж ирээд чи яг одоо ийм асуудлаар танилцуулга хий гэхээр бид дэг зөрчсөн болно. Хоёрдугаарт тамгын газар гэдэг чинь өөрөө ИТХ-д асуудал оруулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээллүүдийг нэгтгэж оруулж ирдэг. Маргааш ИТХ үргэлжлээд хуралдана гэвэл өнөөдөр бид тамгын газар дээр энэ асуудлыг бэлдээд оруулж ирнэ.

Түүнээс биш ширээ шаагаад энийг оруулж ир гэсэн чинь дэг зөрчиж байна шүү. Улс төр хийсэн ч хүндэтгэлтэй хандмаар байна.

Тамгын газрын алба хаагчид бүх албадуудаас мэдээлэл авч нэгтгэнэ. Түгжрэл, утаатай холбоотой мэдээллүүдийг нэгтгэнэ. Тэгэхгүй бол тодорхой мэдээлэл өгч чадахгүй.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-ИТХ сардаа нэг ээлжит, ээлжит бусаар хоёр удаа хуралддаг. Бид гаргасан тогтоол шийдвэрийнхээ араас ямар үр дүнтэй байгаа талаар хяналтаа тавих бүрэн эрхтэй. Энэ бол хуулиар олгогдсон бүрэн эрх.

ШУУД: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж байна
ШУУД: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж байна
 
Н.Учрал: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, Төрийн бүтээмжийн хуультай болох ёстой
Н.Учрал: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, Төрийн бүтээмжийн хуультай болох ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.