Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 онд хийсэн хяналт шинжилгээний талаар өнөөдөр /2024.03.22/ мэдээлэл хийлээ.
---------------
Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Баярболд:
-СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлэгч 232 хүний 181 нь иргэний халамж, тэтгэвэр тэтгэмжийг ар гэрийн хүмүүс авдаг. Харин 53 иргэний тэтгэвэр тэтгэмжийн зарцуулалтад СЭМҮТ-ийн нийгмийн ажилтан хяналт тавьдаг. Уг иргэд өөрсдөө банкны картыг нийгмийн ажилтанд байдаг байна. Нийгмийн ажилтанд захиран зарцуулалтад нь хяналт тавьдаг. 2003 онд Майнтад байрлах СЭМТ татан буугдсан. Тус төвд байнгын хэвтэн эмчлүүлдэг байсан 300 хүн СЭМҮТ-рүү шилжсэн.
Эдгээр хүмүүсийн 7 нь хэзээ, хаана төрсөн хэн болох нь мэдэгдэхгүй асран хамгаалагчгүй өнөөг хүртэл СЭМҮТ-ийн харьяанд байна.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, урт хугацааны сэтгэцийн тодорхойгүй эмгэг оношийн хамааралтай бүлгийн F99 өвчнийг хэвтэн эмчлэх, эмийн эмчилгээний тусламж үйлчилгээний зардлыг эдийн засгийн инфляцтай уялдуулж жилд нэг хүний зардал 22 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэн дэмжлэг үзүүлэх боломжтой зөвлөгөөг СЭМҮТ-д хүргүүлсэн. 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тус санхүүжилт олгогдож эхэлсэн.