Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр төсөв гаргаж, урсгал засвар, тохижилтыг хийдэг бөгөөд 2008 оноос хойш нийт 4.6 тэрбум төгрөг зарцуулаад буй. Харин энэ хугацаанд нийслэлийн төсөвт нийт 32,7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Тодруулбал,
Ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдал /мян.төгрөг
- 2008 2 сая 359 мянган төгрөг /Шүүхийн маргаантай байсан тул ТУЗ хуралдаагүй байна/
- 2009 0
- 2010 0
- 2011 0 /ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээгүй/
- 2012 0
- 2013 0
- 2014 3 сая 172 мянган төгрөг /ТУЗ-ийн 2014 оны 14/01 тогтоолоор 3 сая 302 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн/
- 2015 0 ТУЗ-ийн 2015 оны 15/05 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн
- 2016 0 ТУЗ-ийн 2016 оны 16/02 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн
- 2017 2 сая 250 төгрөг ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 2 сая 500 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн
- 2018 6 сая 409 мянган төгрөг ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 7 сая 121 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн
- 2019 0 ТУЗ хуралдаагүй тул ногдол ашиг төвлөрүүлээгүй
- 2020 0 Ногдол ашиг хуваарилаагүй
- 2021 0 ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн
- 2022 0 Алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилаагүй
- 2023 18 сая 513 мянган ТУЗ-ийн 2023 оны Т23/02 тоот тогтоолоор 20,570.6 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.