Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдээ асрамжийн газарт өгсөн эцэг эхчүүдийг мөнгөн тэтгэмжээс хаслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхдийн мөнгөнд олгох журамд өөрчлөлт оруулна гэж мэдэгдлээ. Тэрбээр “Хүүхдийн мөнгө халамжинд багтдаг. Үүнийг ялгаатай олгох нь зүйтэй, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогоор хуулийн төсөлд ялгаатай тусгана. Хүүхдийн мөнгө олгодог журамд өөрчлөлт оруулна. Улсын хэмжээнд 20 байгууллагын 29 халамж асрамжийн төвд 0-18 насны 924 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн хувьд 14 болон түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөнийхөө 20 хувийг сургалт боловсрол хувь хүний хөгжилд зарцуулах эрхийг нь нээж өгж байна. Асрамжийн төвд байгаа хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцаж үзэхгүйгээр насанд хүрэх талтай байна. Иймд хувь хүний хөгжлийн үйлчилгээнд зарцуулъя. Хоёрдугаарт, асрамжийн төвд нэг айлын дөрвөн хүүхдийн дансанд нийт 5 сая төгрөгийн хадгаламж үүсдэг. Зарим эцэг эх хүүхдийн мөнгөний хуримтлал үүсгэхээр асрамжийн газраас хүүхдүүдээ авч, бүх мөнгийг нь зарцуулдаг. Дараа нь эргээд асрамжийн төвд өгөх, хүчирхийлэл үйлдэх зэрэг тусгаарлахаас өөр аргагүй болдог. Тиймээс асрамжийн төвд байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хүүхдийн мөнгө зарцуулах эрхийг нь хаасан” гэлээ.

Д.Амарбаясгалан: Малгүй болсон иргэдэд хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно
Д.Амарбаясгалан: Малгүй болсон иргэдэд хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.