Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Малгүй болсон иргэдэд хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 46 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цас, зудын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Малын хорогдол өнөөдрийн байдлаар зургаан саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэх судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэлтэй гэсэн үг. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаатай зээл олгож, дэмжлэг үзүүлнэ" гэсэн юм.

Малчдаас үхрийн махыг 7000, хонины махыг 5000, ямааны махыг 3500 төгрөгөөр авч, нийслэлд 20 мянгаар зарж байна гэв
Малчдаас үхрийн махыг 7000, хонины махыг 5000, ямааны махыг 3500 төгрөгөөр авч, нийслэлд 20 мянгаар зарж байна гэв
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.