Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стрептокок нянгаар өвдсөн хүүхдүүдэд зүрх хэрх, гажиг үүсэх эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Зүрхний хэрх өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 30-50 хувьд нь зүрхний гажиг үүсдэг байна. Улмаар зүрх хэвийн ажиллаж чадахгүй, хиймэл хавхлага суулгах мэс засалд ордог болохыг Эх хүүхдийг эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-өөс сэрэмжлүүлэв. Тус төвийн Хүүхдийн чих хамар хоолойн мэс заслын эмч Э.Энхнаран хэлэхдээ “Бага насны хүүхдүүдийн чих хамар хоолойн өвчлөл дундаас хоолой залгиурын өвчлөл 50 хувийг эзэлж байна.

Нянгийн гаралтай үүсгэгчээр үүссэн хоолой залгиурын өвчлөл буюу А бүлгийн бета стрептокок нян ихэнх хувийг эзэлж байна. Тухайн үүсгэгдэж буй бүлгийн нян зүрхний хэрх өвчин үүсгэх эрсдэлтэй. Хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалан мэс засалд орох хүртэл хүндэрдэг” гэлээ.

2023 онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас “Стрептококын халдвараас үүдэлтэй зүрхний хэрх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэр болсон. Уг төслийн хүрээнд 16 хүртэл насны хүүхэд, өсвөр насныхныг зүрхний хэрх өвчин буюу стрептококкийн шалтгаант өвчнүүдийн эрт үеийн илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон юм. Энэ халдвараас үүдэлтэй өвчнөөр дэлхийд жилд 288.348 хүн нас бардаг аж. Гэхдээ өвчнийг эрт илрүүлж, арга хэмжээ авснаар эдгэх боломжтой байдаг. Монгол Улсын хувьд нийт хүн амын өвчлөлийн 10 жилийн /2011-2021 / тоон мэдээгээр нийт өвчлөлийн 29.1 хувийг хүүхдийн өвчлөл эзэлжээ. Үүнээс 15 хүртэл насныханд амьсгалын замын өвчлөл түгээмэл байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2022 оны тайланд дурджээ.

Х.Нямбаатар: Зорчигчдын толгойг тоолсноор хулгайг зогсооно. Юу нь буруу байгаа юм бэ
Х.Нямбаатар: Зорчигчдын толгойг тоолсноор хулгайг зогсооно. Юу нь буруу байгаа юм бэ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.