Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Мөнхчулуун /Гурилын үнэ/

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулсан байна лээ.

Нэг тонн улаанбуудайг 700 мянган төгрөгөөр аваад 2.8 сая төгрөгөөр гурилаа зардаг гэсэн. Өнгөрсөн жил улаанбуудай нэг тонн нь 1-1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа" хэмээсэн.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун "Би Засгийн газрын хуралд огт мэдээлэл хийгээгүй. Өөрийн фэйсбүүкээр лайв л хийсэн. Үр тариа 700 төгрөг байна гэж мэдээлэл хийгээгүй. Би лайв хийхдээ болон сошиалд пост оруулахдаа дурдсан мэдээлэл болох "1 кг гурилын өртөг 840-890 төгрөг байхад 1 кг гурилыг 1600 төгрөгөөр зарж байна" гэх судалгаа нь 2022 оны аравдугаар сард хийсэн судалгаа бөгөөд 2022 онд ийм байсан гэдгийг ч дурдаж байсан" гэх хариу тайлбарыг хийлээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангахын тулд олон удаа “улираахгүй“, нэг л удаа дахин томилж болно
ХУУЛИЙН ТӨСӨЛ: ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангахын тулд олон удаа “улираахгүй“, нэг л удаа дахин томилж болно
 
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.