Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан. Гурил, улаанбуудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж, аманд нь багтах болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлсэн. Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.

ХХААХҮЯ гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1 хүртэл гаалийн татваргүйгээр оруулах саналыг өгсөн. Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулж эхэлсэн. Дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор оруулна" гэлээ.

Х.Болорчулуун: С.Мөнхчулуун гэдэг нөхөр гурилын үнийн талаар худлаа мэдээлэл Засгийн газарт танилцуулж, буруу ойлголт өгсөн
Х.Болорчулуун: С.Мөнхчулуун гэдэг нөхөр гурилын үнийн талаар худлаа мэдээлэл Засгийн газарт танилцуулж, буруу ойлголт өгсөн
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.