Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас Монгол Улсад хонины цэцэг өвчний эсрэг 2,5 сая тун вакцин нийлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улсын хэмжээнд хонины цэцэг өвчнөөр 7 аймгийн 25 суманд 33 голомтод 244 өрхийн нийт 7440 толгой мал өвчилсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хэрэгцээг хангах боломжгүй болжээ. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын эмч А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүссэний дагуу Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн аван эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байна.

Мөн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 2,5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой аж.

Томчуудыг архидан согтуурч байх хооронд гадаа осгосон 1 ой 4 сартай хүү эмчилгээ хийлгэж байна
Томчуудыг архидан согтуурч байх хооронд гадаа осгосон 1 ой 4 сартай хүү эмчилгээ хийлгэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд