Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж, бага насны хүүхэд амь насаа алдаж, нэг иргэн түлэгджээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 16:35 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.
Мөн уг гал түймэрт иргэн М /3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т /29 настай, эрэгтэй/-ы нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ-д тус тус шилжүүлж өгчээ.
Иймд иргэд та бүхэн үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг сануулж байна.