Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Монголд Цэрэг нэртэй 14 хүн байгаа бол хамгийн түгээмэл нэр нь Тэмүүлэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ой тохиож байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан эрчүүдтэй холбоотой дараах тоон мэдээллүүдийг гаргажээ.

Монгол Улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна.

Эрчүүдийг цэргийн алба хаасан байдлаар нь авч үзвэл:

  • 18-29 насныхны 15.8 хувь
  • 30-39 насныхны 42.6 хувь
  • 40-49 насныхны 63.8 хувь
  • 50-59 насныхны 82.7 хувь
  • 60-ааст дээш насныхны 87.8 хувь нь цэргийн алба хаажээ.

Монголд Цэрэг нэртэй 14 хүн байгаа бол хамгийн түгээмэл нэр нь Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр.

Хамгийн урт нэр нь:

  • Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар,
  • Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо,

зураг

зураг

Хөгжлийн банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна
Хөгжлийн банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.