Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ховор амьтны жагсаалт“-д орсон зэрлэг гахай тээвэрлэж явсан иргэнийг яллагдагчаар татжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Иргэн Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг Мянгад сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн иргэн Б нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж 1.950.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллажээ.

З.Нарантуяа: Би 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Жагсаалт уу, тойрог уу гэдэгт намын шийдвэрийг дагана
З.Нарантуяа: Би 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Жагсаалт уу, тойрог уу гэдэгт намын шийдвэрийг дагана
 
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.