Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д худалдагдах гэж байсан 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр үлэг гүрвэлийн олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд Монголоос олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.

Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах юм.

Энэхүү үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл Байгалийн түүхийн музейд үргэлжлэх аж.

71 дэх удаагийн “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Чех улсын гоо бүсгүй Кристина Пискова тодорлоо
71 дэх удаагийн “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Чех улсын гоо бүсгүй Кристина Пискова тодорлоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.