Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

71 дэх удаагийн “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Чех улсын гоо бүсгүй Кристина Пискова тодорлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 47 секунд

Энэтхэгийн улсын Мумбай хотод болсон “Miss World” тэмцээнд дэлхийн 111 улсыг төлөөлсөн бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүллээ.

Биеийн хөгжил, гоо үзэсгэлэн, илтгэх чадвар зэрэг дэд тэмцээнүүдийн үр дүнд 40 оролцогч шалгарч үлдсэн.

Тэдгээрээс шилдэг 12, дараа нь шилдэг 8, дараа нь шилдэг дөрвийг шалгаруулжээ. Харин сүүлийн дөрөвт Африк, Европ, Ази, Америк дөрвөн тивийн оролцогчид үлдсэн юм.

Улмаар Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүлж, "Miss World" тэмцээний титмийг зүүжээ. Тэрбээр 25 настай, 181 см өндөр, хуулийн сургуулийн оюутан, модель юм.

Музей үнэгүй үйлчилсэн 7 хоногт 124.115 хүн үйлчлүүлжээ
Музей үнэгүй үйлчилсэн 7 хоногт 124.115 хүн үйлчлүүлжээ
 
Монголын шигшээ баг хэсэгтээ дөрөвдүгээр байрт шалгарч, тэмцээнээ дуусгалаа
Монголын шигшээ баг хэсэгтээ дөрөвдүгээр байрт шалгарч, тэмцээнээ дуусгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.