Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн цэргийн алба хаагчид архидан согтуурч, нэг алба хаагч осгож амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Увс аймгийн Бөхмөрөн суманд хилийн цэргийн алба хаагч осгож нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад, "Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч “Б” осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон байна. Тухайн алба хаагчийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө 01.00 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг явдал гарлаа. Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна" гэлээ.

СХДЭМТ болон ӨЭМТ-үүдийн удирдлага, менежерүүдийг чадавхжуулах сургалт боллоо
СХДЭМТ болон ӨЭМТ-үүдийн удирдлага, менежерүүдийг чадавхжуулах сургалт боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.