Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх удаа байр авч буй төрийн албан хаагчийг дэмжиж, орон нутаг руу шилжих алба хаагчдыг илүү дэмжинэ гэв

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024”-д оролцлоо. Энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал,

2021 онд 43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь хүрч унасан эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувь болж өсөж, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа гуравт орж байна. Анх удаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарсан. Мөн цахим засаглалын индекс 18 байраар урагшилжээ.

Эдийн засгийн өсөж дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалинг хоёр удаа 28-77 хувиар нэмсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч, цалин нэмэхээс гадна анх удаа байр авч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих, хөдөө орон нутагт шилжин ажиллах албан хаагчдыг илүү дэмжих бодлого баримтлана” гэлээ.

Л.Энх-Амгалан: Багшаар суралцах 4800 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон ч 50 хувь нь мэргэжлээрээ ажиллаагүй
Л.Энх-Амгалан: Багшаар суралцах 4800 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон ч 50 хувь нь мэргэжлээрээ ажиллаагүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.