Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: “Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ "Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.

Нүүрсний хулгайтай тэмцэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ил тод болгох, авлигын эсрэг ялын бодлого чангатгах зэрэгт цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн "Засгийн газраас аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж буй энэ үед цагдаа, дотоодын цэргийн ахлагч, албан хаагчид мэдлэг боловсрол, харилцаа хандлагаа дээшлүүлэх нь жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлж, олон улсад эх орноо таниулах замаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно" гэв.

“Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй. Цар тахал тархаж, эдийн засаг тасалдсан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй хүнд цаг үед ард иргэд, төр засагтайгаа хамт байдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэж Ерөнхий сайд хэллээ.

0-16 насны хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой
0-16 насны хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.