Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яаралтай тусламжийн тусгай дугаар холбогдохгүй байвал +976 угтвар хийж залгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугааруудад дуудлага өгөхөд гар утасны загвараас хамаарч холболт үүсэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс дээрх тусгай дугаарт дуудлага өгөх үед холбогдохгүй байвал өмнө нь +976 угтварыг нэмж залгах ёстой юм байна.

Харин тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэх, эсвэл бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

ШУУД: Багшийн мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой “Боловсрол–Их Өгөгдөл–AI” цахим системийн нээлт болж байна
ШУУД: Багшийн мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой “Боловсрол–Их Өгөгдөл–AI” цахим системийн нээлт болж байна
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.