Нийслэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс эхлэн энэ оныг дамжин их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобус худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн.
Мөн Хан-Уул дүүргийн Морингийн даваа, Сонгинохайрхан Тахилтад шинээр автобусны дулаан зогсоол, цахилгаан автобус цэнэглэх боломжтой засвар үйлчилгээний төв, угаах цех, кузов засвар, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий цогцолбор, засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр баазыг энэ оны тавдугаар сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа.
Иймд шинээр худалдан авсан их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлүүдэд төлбөртэйгөөр ашиглуулах, 2 цогцолбор төвийг богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилах шаардлага үүсээд буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан юм.