Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах Засгийн газрын 7 шийдвэр

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах 2-р ээлжийн тусламж, шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал,

1. Хүндэрсэн аймаг сум малчдад зориулсан 2 дахь ээлжийн тусламж болгож 10 мянган тонн тэжээлийн буудайг төмөр болон цагаан зудын нөхцөл байдалтай байгаа 14 аймгийн 111 суманд олгоно. 1 суманд 75-150 тонн олгохоор хуваарилна.

2. Арилжааны банкуудтай зөвшилцөн малчдын зээл, хүүгийн төлөлтийг 1 жилээр хойшлуулах, хуримтлагдах хүүгийн 6%-ийг малчин, үлдсэнийг ЗГ төлөх эсэхийг судалж шийдвэрлэнэ.

3. Малжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, ашиг шим, үржил сайтай байх шинэ бодлого баримтлана. Энэ хүрээнд малгүй болон цөөн малтай иргэдийг малжуулах, хотоос хөдөөд шилжин суурьших иргэдийг малжуулах ажлыг зохион байгуулна.

4. Малын тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

5. Хаваржилт хүндэрсэн сумдад аймгийн ЗД-ын саналыг үндэслэн ЕБС-ийн сурагчдын хаврын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах саналаа БСШУЯ-д хүргүүлж шийдвэрлэнэ.

6. Орон нутгийн малчдад төрийн албаны тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдад шаардлагатай байгаа 105 автомашиныг худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргана.

7. ХАА-н биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах, нийслэлийн иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны 3-р сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалахаар шийдвэрлэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.