Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн эрчим хүчний 1%-ийг дотоодоос хангаж эхэллээ

Огноо
Унших
1 минут 28 секунд

Манай улс Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш эрчим хүчээ ӨМӨЗО-оос импортлож ирсэн. Ингэхдээ гадаадаас эрчим хүч нийлүүлэхэд 160-170 сая ам доллар буюу ихээхэн мөнгө хөрөнгө зарцуулдаг юм. 

Тэгвэл тус уурхайн хэрэглээг МУ-ын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220кВ-ын гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгасан талаар салбарын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Мандал, Тавантолгой, Оюутолгойн дэд станцыг өнгөрсөн пүрэв гарагт хэвийн ажиллагаанд залгаж, дээрх уурхайн цахилгааны зарим хэрэглээг Монголын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэлсэн байна. 

Уг схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40МВт хүртэл чадлаар хангах боломжтой аж.

Одоогоор тус уурхай эрчим хүчний хэрэглээнийхээ 1% буюу 1,3МВт-ыг төвийн бүсийн нэгдсэн системээс авч буй гэнэ. Тиймээс энэ нь үлдсэн 99%-ийг одоо хүртэл БНХАУ-аас авч байгаа гэсэн үг юм. Гэтэл дээр дурьдсанчлан гадаадаас эрчим хүчээ авах нь маш өндөр зарлагатай.

Угтаа манай улс 2012 онд Оюутолгойн эрчим хүчний 100МВт-ийг дотоодоосоо хангадаг болно гэж зорьсон ч, уг ажил 2023 он хүртэл хойшлоод буй юм.

Э.Намуун

"Үндэсний шуудан" сонины Ерөнхий эрхлэгчээр Х.Мөнхжин томилогджээ
 
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.