Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Эх орондоо ирэх хүсэлт гаргах иргэдийн тоо эрс буурч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

 

"Өнгөрсөн саруудад 52 улсаас нийт 18392 иргэнээ эх оронд нь авчраад байна. Энэ наймдугаар сард нийтдээ 17 удаагийн нислэг үйлдсэн. Уг нислэгүүдээр болон боомтуудаар 4500 иргэнийг эх орондоо авчраад байна. 

Одоогоор гадны орнуудад нутаг буцах хүсэлтэй иргэд нийт 12461 байна. Бүсээр нь авч үзвэл нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоогоор АНУ-д 2400 гаруй байгаа бол, Австрали улсад 1100 орчим иргэн байна.

Харин Ази болон Европын бүс нутагт үндсэндээ тухайн элчин сайдын яаманд хүсэлтээ гаргасан иргэдийн тоо эрс буурсан гэдгийг албан ёсоор хэлье. Зуу болон зуугаас дээш өргөдөл хүсэлт авсан ЭСЯ-ны тоо ялангуяа энэ наймдугаар сарын нислэгүүд хийгдсэний дараа буурч байгаа." гэлээ.

Ийнхүү хүндрэлтэй нөхцөлд буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон хамгийн олон монгол иргэд байдаг БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байгаа аж.

Мөн олон оронд цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн асуудлыг шийдэх ямар гарц байгаа тал дээр Олон Улсын байгууллагатай хамтарч ажилласаар байна гэсэн юм.

 

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц