Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын тренд сэдэвт сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монгол Улсын аялал жуулчлалын хүрээ сүүлийн жилүүдэд улам бүр өргөжин 2023 онд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж чадсан юм. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх нь эдийн засагт өндөр үр өгөөжтэй байх бөгөөд, аяллын компаниуд хэрэглэгч буюу жуулчдын хүсэл сонирхол хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, түүнд тохирох маркетинг судалгаатай байх нь нэн чухал юм.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 2-р сарын 16-ны өдөр Солонгост чиглэлтэй аяллын үйлчилгээ үзүүлдэг аутбаунд аялал жуулчлалын компаниудын захирал, менежерүүдэд зориулагдсан Аялал жуулчлалын тренд сэдэвт семинар зохион байгуулагдлаа. Тус семинарыг Солонгосын аялал жуулчлалын төрийн өмчит корпараци КТО Улаанбаатар оффисоос зохион байгуулсан бөгөөд семинарт 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. Аялал жуулчлалын тренд сэдэвт лекцийг БНСУ-ын UMIT ХК-ийн Ким Гиху ерөнхий захирал урилгаар орсон юм.

Үргэлжлүүлэн 2-р сарын 21-ны өдөр Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбооны саналаар Солонгос жуулчин хүлээн авдаг 20 гаруй аяллын компаниудад тус сургалтыг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (Mongolia Tourism Organization) дээр зохион байгуулсан бөгөөд цаашид аяллын компаниуд маркетинг болон үйл ажиллагаандаа юуг анхаарах, солонгос жуулчдын эрэлт хэрэгцээний судалгаан дээр суурилсан тренд зэрэг агуулгаар хичээлийг явуулсан юм.

Д.Амарбаясгалан: Зудын нөхцөлд байгаа орон нутгийн сургуулийн гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ
Д.Амарбаясгалан: Зудын нөхцөлд байгаа орон нутгийн сургуулийн гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.