Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гуу жалгандаа 100 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см хүртэл зузаан цастай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, Их нууруудын хотгор болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага байлаа.

Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Маргааш нийт нутгаар цас орохгүй
Маргааш нийт нутгаар цас орохгүй
 
Улаанбаатарт ашиглалтад орох метрогоор оргил цагт нэг чиглэлд 17200 хүн тээвэрлэнэ
Улаанбаатарт ашиглалтад орох метрогоор оргил цагт нэг чиглэлд 17200 хүн тээвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.