Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Магалжав: “Бид Монголчууд“ тусламжийн аяны хүрээнд ирэх сарын 01-нд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах "Бид Монголчууд" тусламжийн аяныг МҮБХ, МСУХ, МҮХХ, ОБЕГ, Малчин телевиз хамтран эхлүүлсэн бөгөөд зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, "МҮБХ нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аянд нэгдэж байгаа. Ирэх гуравдугаар сарын 01-ний өдөр малчдад туслах үндэсний бөхийн хандивын барилдааныг зохион байгуулна. Бөхийн барилдаан маань 15.00 цагаас болно.

Энэ жил цас, зудны байдал хүнд байгаа учраас бүх хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагуудын саналыг хүлээн авч ажиллаж байна" хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.