Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН 500 сая төгрөг хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулж өглөө.

Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр тэмцэхийн чухлыг УБТЗ-ын хамт олон сайтар ойлгож байгаа тул энэхүү хандивыг өгч байна. Хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмадууд нэгдсэнийг онцлон дурдлаа. ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян УБТЗ-ын хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлээд Улсын Онцгой Комиссын талархлыг гардуулж өглөө.

Цаг агаарын хүндрэлийн улмаас монгол орны нийт нутгийн 80 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 600 гаруй мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа бөгөөд цаашдаа байдал улам хүндэрч болзошгүй байгаа юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Цагаан тахал“-тай тэмцэнэ
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Цагаан тахал“-тай тэмцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.