Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Цагаан тахал“-тай тэмцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нийгмийн нэлээд хэсгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болсон “Цагаан тахал” гэгдэх болсон хар тамхитай холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаар болжээ. Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар сүүлийн зургаан сар гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид гээд маш олон хүмүүс ирж уулзаж байна.

МОНГОЛ УЛС хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 ОНООС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ИХСЭЖ БУЙ ОРНЫ тоонд орох болсон гэдэг хамгийн түгшүүртэй мэдээ байна. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог бөгөөд нөлөөлөл нь Монгол Улсад хэдийнээ илэрч буй. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихсэв. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, 4 хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх. Энэ оны 3 дугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм. Метамфетамин (хэрэглээний нэршил нь мөс) зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан МАНСУУРАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ТЭЭВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ ИЛТЭД ӨСӨЖ БАЙНА.

Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг ажээ. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ ихсэж, энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм. Хөршүүдээс гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна. Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн учраас хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэсэн байна.

Ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн “Тавантолгой Төмөр Зам“ ХХК-ийн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
Ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн “Тавантолгой Төмөр Зам“ ХХК-ийн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.