Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХБ: Өнөөдөр 32 хувьцаат компанийн 2 сая 259 мянга гаруй хувьцааг арилжжээ

Огноо
Унших
1 минут 4 секунд


Монголын хөрөнгийн биржийн 2020 оны наймдугаар сарын 21-ны өдрийн арилжаа өндөрлөлөө.

2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 112,556,740.37 төгрөгийн үнийн дүн бүхий 2,259,207 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Нэхий" ХК (NEH +10.40%) болон "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH+10.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" ХК (SOR -8.37%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -4.37%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Женко Тур Бюро" ХК-ийн 2,631,582 ширхэг үнэт цаасыг 250,000,290 төгрөгөөр арилжсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.91 хувиар өсч 17057.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,220,687,664.08 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

"МОСТ Финтек", "М чат" компаниудад төлбөрийн системийн зөвшөөрөл олголоо
 
Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна
Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.