Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МОСТ Финтек“, “М чат“ компаниудад төлбөрийн системийн зөвшөөрөл олголоо

Огноо
Унших
0 минут 57 секунд


Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компанид төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Тухайлбал, хөдөлгөөнт банкны процессорын зөвшөөрлийг МОСТ Финтек ХХК-д төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг М чат ХХК-д тус тус олгосон.

Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, МОСТ Финтек ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Оргил, М чат ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Буянтогтох нар оролцов. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Үндэсний төлбөрийн систем тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг чанд сахин мөрдөж, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллаарай” гэж хэллээ.   

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнг шагналаа
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.