Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дахин 7 компани гэрээ байгуулснаар нийт 333 автобусыг төлбөртэй ашиглахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 600 шинэ автобус худалдан аваад байна. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж байна.

Энэ удаад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Автобус нэгдэл” ХХК, “Блюус” ХХК, “ГБус” ХХК, “ДЮЦ” ХХК, “ТРАНСБУС” ХХК, “Автотерминал Трейд” ХХК, “Эрдэм Транс” ХХК зэрэг 7 компанитай 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа.

Тээврийн хэрэгслийн эргэн төлөлтийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэн, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлтийг хийх боломжийг бүрдүүлэх юм.

Дээрх 7 компанийн гэрээ байгуулагдсанаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 10 компани гэрээ байгуулж, нийт 333 автобусыг төлбөртэй ашиглуулахаар гэрээг эцэслэн байгууллаа.

Газрыг 100 жилээр эзэмшүүлэх хууль батлагдах ёсгүй гэдэг дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгаа гэв
Газрыг 100 жилээр эзэмшүүлэх хууль батлагдах ёсгүй гэдэг дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгаа гэв
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.