Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НТГ: Нийтийн тээврийн хуучин 34 чиглэлийг сэргээсэн тохиолдолд дагаж мөрдүүлэх даалгавар боловсруулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр нийтийн тээврийн чиглэлүүдийг шинэчилсэн. Улмаар иргэдийн санал хүсэлтэд үндэслэн хуучин 71 чиглэлийг буцааж, сэргээсэн байдаг. Харин бусад чиглэлүүдийг сэргээгээгүйн улмаас зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тайлбар өглөө. Тодруулбал,

"Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны 2023 оны 02 дугаар зөвлөмжийн дагуу чиглэлийн төлөвлөлтийг боловсруулан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлэн ажилласан. Дахин төлөвлөлтийн хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хуучин 71 чиглэлийг сэргээсэн бөгөөд үлдсэн 34 чиглэлтэй холбоотой дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс удаа дараа санал гомдол ирсэн тул цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл хүсэх тухай 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/02/406 дугаартай албан бичгийг хүргүүлээд байна. Нийтийн тээврийн хуучин чиглэлийг сэргээсэн тохиолдолд мөрдүүлэх даалгаврыг боловсруулсан" гэв.

Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд өгөх хооллолтын ЗӨВЛӨГӨӨ
Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд өгөх хооллолтын ЗӨВЛӨГӨӨ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд