Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд багтсан "Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах" заалттай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр,
Биднийг ажиллаж байх хугацаанд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хууль батлагдах ёсгүй гэж үзэж, бүр мөсөн хаалт хийх хуулийн төслийг батлуулна. 2013 оны Засгийн газрын үед батлуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн энэ заалтыг хүчингүй болгох нь шаардлагатай. Энэ асуудалд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгаа" гэлээ.