Энэ сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэргэнд 15 бог мал дайруулжээ.
Тэдгээр нь Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н хариулгагүй орхисон бог малууд байсан бөгөөд төмөр замын хориг хашаанд орж, улмаар дайруулжээ.
олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа том хөдлөх механизм буюу галт тэрэг нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 м газрыг туулж байж зогсдог иймд малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих
5.3. Мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд орж галт тэрэг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Эх сурвалж: Төмөр зам дахь цагдаагийн газар