Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс тэмжээлийн тусламж үзүүлэх цуваа хөдөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад Улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор болсны дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Малчдад туслах шуурхай 6 бүлгийг Засгийн газрын сайд нараар ахлуулан байгуулж, орон нутгуудад ажиллахаар замдаа гарч байна.

Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй.

Тухайлбал, отор нүүдэл хийж буй малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй сайд нараар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй сайд нараар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна
 
УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан маргааш болно
УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан маргааш болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.