Цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор дараах чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Баруун-Урт, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл түр хугацаанд хаах Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарлаа.