ЧД-ийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан шуурхай бүлэг дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа.
Энэ үеэр булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч халиа, дошин үүсэж айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбайд мөс тогтсон байсныг Тохижилт үйлчилгээний компанийн дөрвөн инженер, техникийн ажилтан, нэг машин механизмтайгаар ажиллаж суваг шуудуу гарган, мөсөн далан босгох ажлыг шуурхай зохион байгуулж айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангажээ.